Засгийн газар: Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас давбал гамшгийн үеийн УЛААН ТҮВШИНД шилжинэ

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга, Улсын Онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнөөдөр /2021.03.18/ цаг үеийн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Вакцин хийх дарааллын тухайд хариу арга хэмжээний багийн буюу халдвартай иргэдтэй тулж ажилладаг иргэдийг  вакцинжуулж дууслаа. Одоо үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулж байна. Өнөөдөр гэхэд хэвлэл мэдээлэл, банк санхүү, ус хангамж гэх мэт салбарын 53327 хүнийг дархлаажуулах ажил эхэллээ. Тодорхой 10 гаруй салбарынхан гэсэн үг. Бид худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянган хүн, боловсролын байгууллагын 45300 багшийг вакцинд хамруулж эхэлсэн. Энэ салбаруудын вакцинжуулалт үргэлжилнэ. Энэ долоо хоногийн эхнээс хөгжлийн бэрхшээлтэй, ахмад насны 100 мянга орчим иргэнээ вакцинд хамруулж байна. Өдөрт дунджаар 15 мянган хүн вакцинд хамрагдаж … Continue reading Засгийн газар: Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас давбал гамшгийн үеийн УЛААН ТҮВШИНД шилжинэ